TopICA

top solutions

Сүүлийн үеийн кино, дуу хөгжмөө эндээс татаарай

2010-09-14 10:21

Torrent буюу файл солилцох аргыг ашиглан хэрхэн сүүлийн үеийн кино, дуу хөгжим, програм, ер нь өөртөө хэрэгтэй бүхий л төрлийн файлуудаа татаж авах тухай энд бичлээ. Сүүлийн жилүүдэд залуус маш идэвхитэйгээр ашиглаж байгаа бөгөөд гол давуу тал нь P2P технологийн тусламжтайгаар та татах файлаа олон хэрэглэгчээс зэрэг татсанаар өндөр хурдтай татах боломжийг олгодог. Татах явцад интернэт тасалдах, компьютерээ унтраах гэх мэтээр таслах тохиолдолд дараа нь үргэжлүүлэн татах боломжтой. Ингэхдээ нэг зарчмаар ажилладаг ижил програмуудыг ашигладаг. Хамгийн түгээмэл ашиглагддаг програмууд нь BitTorrent, uTorrent.

 

Та эдгээр програмын аль нэгийг татан суулгасныхаа дараа торрент сайт буюу тракераа сонгоно.

Та монголын тракер сонговол мэдээж хамгийн хурднаар файлаа татан авах, монгол заавар, монгол хэрэглэгчидтэй харилцах боломж гээд олон давуу талыг мэдрэх болно. Монголын цөөн хэдэн тракерийн нэг нь Torrent.mn буюу нээгдээд хэдхэн сар болж байгаа хэдий ч файлын сангийн хувь